Saturday, October 23, 2010

За би нэг авсан гутлынхаа талаар л

G  буюу бойтгон /памбгар, майжгий/ гутал Монголд өмсөгдөж байгаа шиг нийтийн хэрэглээ болж байсан болов уу? хэхэ Би ч гэсэн өөрөө өмсдөг л дөө. Энэ жилийнх шиг хүйтэн өвөл ханиад хүрж хоолойгоо өвтгөхгүй байя гэвэл яах аргагүй бидний сонголт энэ гутал болж таарч байх шиг байна. Харин бусдаас ялгарахын тулд урт ноосон оймсыг өмсөж үзүүрийг нь гутлынхаа түрийний дээгүүр гаргаарай. Хэрхэн яаж болох мөн нэгэнт авчихсан байгаа урт оймсоо яаж ашиглах тухай чадах хирээрээ зөвлөлөө. цааш нь үзээрэй. Зарим нь ч мэдэж байгаа байх


1. Ер нь бол бойтгон гутал маань ихэвчлэн богино түрийтэй байдаг болохоор шилбэ, өвдөг хавиар даарах нь элбэг байдаг. Түүнийг дааруулахгүй бас аятайхан харагдуулах арга бий. Энэ бол ноосон оймс өмсөх. Ноосон оймс маань ямар ч байж болно. Гол нь бойтогны чинь өнгөтэй өнгө дагуу, адилхан өнгөтэй байвал зүгээр . Мөн цамц, цүнх зэрэг бас бус зүйлстэйгээ ижилхэн өнгөтэй байхаар тохируулбал зүгээр болов уу. Доорх зурган дээрх шиг оймсныхоо нэг хэсгийг гаргана шүү. Хээтэй бол хээг нь гаргах хэрэгтэй дагуу өнгөтэй бол цухуйлгах эсвэл бүр урт ил гаргах Гол нь хөлнийхөө хэлбэр онцлогийг ажиглаарай булчин чинь гадагшаа бол арай урт хэсгийг гаргах ч юмуу  аа гэхдээ өвдгөндөө хүргэж болохгүй. Өвдгөө өнгөртөл оймсоо гаргаж болох ч хөлний чинь хэлбэрийг онцгүй харагдуулж болно.


 


2. Хэрвээ өөрт чинь урт оймс байгаа бол түүнийгээ ашиглаж болно. Оймс чинь өвдөгнөөс дээгүүр гуя хүрэхээр бол хоёр давхарлаж доош нь нугалаад түрийн дотор нь оруулаад төгсгөж болох юм. Нугалангуут хэрвээ оймс чинь доошлоод байвал чи өөрөө дотуур нь юм гүйлгэх ч юмуу тэ аргалах аргаа зөндөө.Гэхдээ оймс л болсон хойно бариу л байх байлгүй дээ.  Эсвэл үрчийлгээд орхичихож  ч болно.





3. Хээтэй оймс байвал хээнийх нь өнгө бойтогны чинь өнгөтэй ижил байвал бас даж байж таарна.



Зиа тэгээд энэ бичлэг бол Yume -н маань хүсэлт байлаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Ер нь нэг мэддэг юм шиг мөртлөө чухал зүйлийг санахад илүдэхгүй байх.  бид л болсон хойно гоёыг нь хараад л авчхдаг шүү дээ.Шинэ юм авах болгондоо "би үүнийг ямар гутал, ямар хувцастайгаа тохируулж өмсөх вэ" гэж бодож байгаараай. Тэгвэл нэг өмсөөд хаях зүйл биш харин шууд өмсөх зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ авахад чинь туслах блно.
За манайхаан сээгийгээ мартваа

No comments:

Post a Comment